Зээ өөрийнхөө тухай товчхон танилцуулья гэж.
Би бээр одоогоос 23 жилийн өмнөх нэгэн хүйтэн өвлийн шөнө айлын ганц хөвүүн болон уйлаан майлаан болон аав ээжийгээ орчлонгийн хамгийн азтай хүн болгон мэндэлсэн түүхтэй.
Бага насандаа их л зориг муутай, шүлсээ гоожуулсан, юм л бол бүдрээд уначихдаг хүүхэд байлаа.
Ямар сайндаа эмээгийн Оросоос авчирч өгсөн томдсон бор болитооны урд энгэр нь шүлсэнд дарагдаад байнга мөсдчихсөн явдаг байхав дээ.
Бага насаа эмээ дээрээ Эрдэнэт хотод өнгөрөөсөн.Сүүлд нь манайх гэдэг айл Эрдэнэт рүү нүүж тэндхийн нэгэн айл болсон түүхтэй.
Аан тийн хотод цэцэрлэгт байхдаа анхныхаа хайртай учирсан гэж байгаа. Тэр минь манай ангийн багш гэж байгаа. Намайг унтуулах гээд доошоо тонгооход урт задгай үс нь унаж орж ирээд бяцхан миний зүрхийг булиглуулсан байгаа юм даа. Тухайн үед том болж багштайгаа суух гэж нэлээн л юм болсон санагдаж байна.
За тэгээд Эрдэнэт хотод сургуульд оров оо.Сургуулийн жилүүд бусдын адил өнгөрсөөр л. 5 р ангиасаа англи хэлний гүнзгий ангид оров оо гэж. Би ер нь юмыг аймар төлөвлөдөг байсан байгаам. Сургуулд дээр гүнзгий анги байгуулагдана гэсэн сураг сонсоод л очиж бүртгүүлсэн байгаам.
7 оосоо монголын анхны хувийн сургуулд ороод явчих ваа.Анх ороод л өөрсдийгөө танилцуулдаа гэнгүүт нь л гараад My name is ... гээд л ганцаараа англиар яриад л явчихсан даа.Сүүлд найзууд энэ талаар үе үе яриж баахаан инээлддэг юм.
Би ер нь багаасаа л охидуудтайгаа нийлдэг хүүхэд байлаа гэж.Анги дээрээ очиод л охидуудтайгаа, гэртээ хариад л эгчийн хэдэн найзуудтай найз болоод л Зэрлэг сарнай, Мария үзэж л хүүхэд насаа барж дээ.
8 төгсөөд аавыгаа хүнд өвчний улмаас алдаад л миний амьдрал ганцаардалаар дүүрэн болчихсон доо.Бие нь муу байхад би охидуудтай уулзаад л гүйж явдаг байлаа. Тэр зун би гэрээсээ тоотой гарсан байхаа. Ганцаараа л номтой нөхөрлөөд л суудаг байлаа.
Намар болж хичээл орход би өөрийгөө таниагүй л юм даа. Юм юмны түрүүнд явдаг нөгөө хөгжилтэй жаалаас хэлтэрхий ч үлдээгүй байдаг байгаа. Ганцхан зун гэхэд хэт их өөрчлөгдсөн байлаа.Тэгээд л хөвгүүдтэйгээ нөхөрлөх болж охидоос хөндий болсон доо.
Одоо ингээд бодход миний бага нас дурсаж ярих зүйлээр тун маруухан өнгөрсөн байгаа юм даа.Хичээл гэр гэсэн ганц л жимээр явсаар.Тэр цагаас л эхэлж ганцаардалтай нөхөрөлсөн юм байна даа. Найзуудтайгаа уулзаад ярилцаж байхад тэр хэдийн өнгөрүүлсэн бага насанд нь битүүхэндээ атаархах сэтгэл төрөн инээмсэглэж суусаар л.
Monday, March 5, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment