Tuesday, March 6, 2007

Оюутан насаа гэж

.Би 8 р ангиасаа 9 өө алгасаад шууд 10 рүү үсэрээд (тухайн үед гавал байваа гэж.хэ хэ) сургуулаа төгсөлөө.Тухайн үед хувийн сургууль төгссөн хүний голч энэ тэр нь тасарчихсан л байлаа.Тэгээд КТМС ын Мэдээллийн Систем гэдэг ангийг сонговоо. Тэр үед мэдээллээр үнэн хомс байсан байгаан шүү. Ямар мэргэжил сонгохоо мэддэггүй. Ангийн хөвгүүд л КТМС орно гээд л яриад байхаар нь ээждээ очиод л энэ сургуульд орно гээд хэллээ дээ.За тэгээд сурагчийн ширээ минь оюутны ширээгээр солигдов оо.
Дурсамжаараа эргэн нэг алхах ямар ч сайхан юм бэ дээ гэж.
Багаасаа л өөрийгөө дайчилж сураагүй хүнд хэзүү л байлаа. Ядаж байхад найзууд 10 жилээ төгсөөгүй жоохон хүүхдүүд хол байдаг. Би гэдэг хүн чинь ганцаардана гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрвээ.
Байнга л одиноороо. 2 оос хэдэн найз ирээд тэгээд нөгөө хэдийгээ дагаж нисээд муу ээжийгээ нэлээн л зовоосондоо.Оюутны хэдэн жилийг дурсамжаар дүүрэн үдсэн дээ гэж. Одоо хэдүүлээ нийлээд л ярихаар дурсгалтай байдаг юм. Өөр хүмүүс ярихаар үлгэрийн л юм шиг юм ярина даа.Өөрсдөө байнга ярисаар байгаад уйдсан байна лээ гэж.
9 сарын 1 болход хэдэн нөхөдийн хамт шинээр ирсэн хүүхдүүдийг шинжиж өгнө дөө.Өөрсдөө хувиарлаж аваад л минийх чинийх гээд л, амжилтанд хүрэхгүй хэдэн нөхөд л байж дээ.
Би сүүлд бодоод байхад гайгүй гэсэн хэдэн охидыг ёстой цоо ширтдэг байсан байгаам аа.
Эхлээд тоодоггүй байсан байхаа, яваандаа нэг нөхөр цоо ширтээд байхаар гайгүй харагдаж таалагдах гэдэг юм шиг байгаа юм аа.
Би нээрээ ёрын ичимхий хүн шүү. Ганцаараа бол ширтэхээс өөр зүйлгүй. Дотны найзуудтайгаа нийлхээр яавал ч яачих гээд.Одоо хааяа харамсдаг юмаа, тэгэхэд л очиод уулзчихгүй гэж.Надад сайныг нь мэдсээр байж, болоогүй л юм даа. Надад иймэрхүү тохиолдол нэлээн таарч байж дээ.Ичимхий занг яалтай билээ дээ.

Бас улаан бүжигийн хоббитой байваа.Ямар сайндаа мөнгөгүй явж байж барны хажуугаар л өнгөрөхөөр гадаа нь ч хамаагүй ганц бүжиглэчихээд өнгөрөхгүй бол чаддаггүй байлаа гэж.
Ингэж тэгсээр нэг л мэдхэд оюутны ширээн дээрээс ажилын талбарлуу хөл тависан байна даа


Monday, March 5, 2007

Миний бага нас

Зээ өөрийнхөө тухай товчхон танилцуулья гэж.
Би бээр одоогоос 23 жилийн өмнөх нэгэн хүйтэн өвлийн шөнө айлын ганц хөвүүн болон уйлаан майлаан болон аав ээжийгээ орчлонгийн хамгийн азтай хүн болгон мэндэлсэн түүхтэй.
Бага насандаа их л зориг муутай, шүлсээ гоожуулсан, юм л бол бүдрээд уначихдаг хүүхэд байлаа.
Ямар сайндаа эмээгийн Оросоос авчирч өгсөн томдсон бор болитооны урд энгэр нь шүлсэнд дарагдаад байнга мөсдчихсөн явдаг байхав дээ.
Бага насаа эмээ дээрээ Эрдэнэт хотод өнгөрөөсөн.Сүүлд нь манайх гэдэг айл Эрдэнэт рүү нүүж тэндхийн нэгэн айл болсон түүхтэй.

Аан тийн хотод цэцэрлэгт байхдаа анхныхаа хайртай учирсан гэж байгаа. Тэр минь манай ангийн багш гэж байгаа. Намайг унтуулах гээд доошоо тонгооход урт задгай үс нь унаж орж ирээд бяцхан миний зүрхийг булиглуулсан байгаа юм даа. Тухайн үед том болж багштайгаа суух гэж нэлээн л юм болсон санагдаж байна.
За тэгээд Эрдэнэт хотод сургуульд оров оо.Сургуулийн жилүүд бусдын адил өнгөрсөөр л. 5 р ангиасаа англи хэлний гүнзгий ангид оров оо гэж. Би ер нь юмыг аймар төлөвлөдөг байсан байгаам. Сургуулд дээр гүнзгий анги байгуулагдана гэсэн сураг сонсоод л очиж бүртгүүлсэн байгаам.
7 оосоо монголын анхны хувийн сургуулд ороод явчих ваа.Анх ороод л өөрсдийгөө танилцуулдаа гэнгүүт нь л гараад My name is ... гээд л ганцаараа англиар яриад л явчихсан даа.Сүүлд найзууд энэ талаар үе үе яриж баахаан инээлддэг юм.
Би ер нь багаасаа л охидуудтайгаа нийлдэг хүүхэд байлаа гэж.Анги дээрээ очиод л охидуудтайгаа, гэртээ хариад л эгчийн хэдэн найзуудтай найз болоод л Зэрлэг сарнай, Мария үзэж л хүүхэд насаа барж дээ.
8 төгсөөд аавыгаа хүнд өвчний улмаас алдаад л миний амьдрал ганцаардалаар дүүрэн болчихсон доо.Бие нь муу байхад би охидуудтай уулзаад л гүйж явдаг байлаа. Тэр зун би гэрээсээ тоотой гарсан байхаа. Ганцаараа л номтой нөхөрлөөд л суудаг байлаа.
Намар болж хичээл орход би өөрийгөө таниагүй л юм даа. Юм юмны түрүүнд явдаг нөгөө хөгжилтэй жаалаас хэлтэрхий ч үлдээгүй байдаг байгаа. Ганцхан зун гэхэд хэт их өөрчлөгдсөн байлаа.Тэгээд л хөвгүүдтэйгээ нөхөрлөх болж охидоос хөндий болсон доо.
Одоо ингээд бодход миний бага нас дурсаж ярих зүйлээр тун маруухан өнгөрсөн байгаа юм даа.Хичээл гэр гэсэн ганц л жимээр явсаар.Тэр цагаас л эхэлж ганцаардалтай нөхөрөлсөн юм байна даа. Найзуудтайгаа уулзаад ярилцаж байхад тэр хэдийн өнгөрүүлсэн бага насанд нь битүүхэндээ атаархах сэтгэл төрөн инээмсэглэж суусаар л.